Saku Sara

Биосферийн эволюцийн тухай

 

Биосферийн тухай ерөнхий ойлголт болон түүний сургаал

Амьдрал үүсэж органик ертөнцийн эволюци эхэлснээс хойш биосфер бүрэлдэн тогтож, хязгаараа тэлэн өнөөг хүртэл өөрчлөгдөн хөгжиж ирсэн. Одоо дэлхий дээр 1.5-2сая зүйл байдаг гэж үздэг ч нээгдээгүй байгаа зүйлүүдийг нэмбэл 4.5сая болж нэмэгдэх бололцоотой ажээ. Эволюцийн явцад манай дэлхий дээр амьд биес орших онцгой бүрхэвч болох амь  мандал үүсэн тогтжээ. Амь мандал буюу биосфер (bios-амьдрал, грекийн shpaira-бөмбөлөг, хальс )  бол дэлхийн бөмбөрцгийн амьдрал тархсан бүрхэвч юм. Дэлхийн гадаад бүрхэвч,амьдралын          

.       В.И.Вернадский                             тархалтын хүрээний төсөөлөл , зарим санаа Ж.Б.Ламаркийн бүтээлд тусгагдсан байдаг. Биосфер хэмээх нэр томъёог Австрийн геологич Э.Зюсс 1875онд шинжлэх ухаанд оруулж, амьд бие махбодын хам үйлчлэл, нөлөөгөөр үүссэн бөгөөд Дэлхийн нүүр төрх -ийг үлэмжхэн хэмжээгээр тодорхойлдог манай гаригийн гадаргуугийн тусгай бүрхэвчийг тэмдэглэхэд хэрэглэсэн нь биосферийн тухай биологийн ойлголттой үндсэндээ тохирч байгаа юм. Харин амь мандлын талаар цэгцтэй сургаалыг В.И.Вернадский боловсруулж хөгжүүлжээ. Түүний амь мандлын тухай үзэл, сэтгэлгээ төлөвшихөд байгалийн үзэгдлүүдэд амьд биесийн үзүүлэх өргөн нөлөө, тухайлбал хөрс үүсэх явц уур амьсгалаас төдийгүй ургамал, амьтан, бичил биетний хам цогц үйлчлэлээс хамаардгийг нотолсон.В.В. Докучаевын бүтээл ихээхэн нөлөө үзүүлжээ. В.И.Вернадский 1926 онд Биосфер хэмээн номондоо томъёолсон болон насан эцэс болтлоо боловсруулсан энэ сургаалийн мөн чанар, үзэл санаа орчиг үеийн шинжлэх  ухаанд өөрийн үнэ цэн, ач холбогдлоо хадгалсан хэвээр байна(Гүрбадам ба бусад.1998).

 

Амь мандлын тухай орчин үеийн үзэл санаа

В.И. Вернадский амьд бие махбодь, амьдрах орчинг өөртөө агуулсан, өнгөрсөн ба эдүгээ үед амьдрал , амьд бие оршиж байсан ба байгаа дэлхийн бөмбөрцгийн тэр бүрхэвчийг амь мандал гэж нэрлэжээ. Амь мандлын үүс хэлбэржих, хөгжихөд амьд бие махбод гол үүрэг гүйцэтгэсэн ба одоо ч гүйцэтгэж байна.

Зарим судлаачид амь мандлын тухай ойлголтыг нэлээд явцуу, гагцхүү оргин үе дэх амьд биеийн үйл ажиллагааны нөлөөнд орших дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн хэсэг гэж үзэх тал байдаг н их өрөөсгөл үзэл юм. Учир нь орчин үеийн амьд мандлын бүрдэл, бүтэц , эрчим хүч, бүтээгдэхүүн, үйл ажиллагаа зөвхөн одоо үеийнхээр барахгүй , амьд биеийн өнгөрсөн үеийн үйл ажиллагаанаас шалтгаалах нь мэдээж билээ. Иймээс амьд мандал бол амьгүй ба амьд биесийн тохиолдлын энгийн хослол биш, харин тэдгээрийн харилцан нягт үйлчлэл болон атомуудын биоген шилжилтээр амьд мандлыг бусад бодистой салшгүй холбоотой амьд бодисын хөгжлийн үр дүн юм.

 В.И.Вернадский амь мандлын бүрдэлд харилцан хамааралтай амьд биоген, царцанга, биоцарцанга, цацраг идэвхт биет, сансрын үүсэл (солир, сансрын тоос, )-тэй бодис ба сарнивал атомууд гэсэн 7хэв шинжийг ялгаж үзжээ.Манай гаригийн гадаргуугийн геологийн үеийн туршид хувьсан өөрчлөгдөх үзэгдлийг өмнөх үед цэвэр физикийн, химийн , эсвэл физик-химийн үзэгдэл шиг үзэж байсан бол

 В.И. Вернадский газрын бүрхэвч-дэлхийн мандал (геосфер)-ыг нэг бүхэл бүтэн нэгдмэл гэж үзэж анх судалсан бөгөөд дэлхийн эрдэс бүрхэвч үүсэх маш чухал хүчин зүйл нь амьд бие махбодийн үйл ажиллагаа гэдгийг нотолсон билээ. Өөрөөр хэлбэл биосферийн тухай ойлголтыг зөвхөн амьд биес биш , харин тэдгээрийг амьдрах орчинд хамруулж үзсэнээрээ биосферийн үзлийн газрын гадаргуу хувьсан өөрчлөгдөхөд амьд бие махбод ямар үүрэгтэйг тогтоох биогеохимийн шинжлэх ухааныг үндэслэсэн юм ( Гүрбадам ба бусад.1998).

 

Амь мандал бол орчин үеийн үзлээр бодисын дэлхий дахины эргэлтийг тогтвортой, тэнцвэртэй байлгаж байгаа манай гаригийн хамгийн том экосистем мөн. Энэ утгаар амь мандлын бүтэц , байгуулалтын хамгийн энгийн нэгж нь биогеоценоз болно. Ийнхүү амь мандал нь бодгаль бие, популяци, биоценоз, биогеоценоз гэсэн  амьдралын түвшинг агуулсан шат дараалсан маягийн тогтолцоо юм. Амь мандлын улиран хувьсах хөгжлийн нэгж нь популяци билээ.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээ баримтууд дэлхийн биосферийн тухай бидний төсөөллийг өргөтгөн түүнийг сансар огторгуйд ойртуулж байна. Бактери зарим мөөгийн мицелүүд  мм.м.у.б-ны өндөр 10-13-10-14 мм хүртэл өндөр вакуум нөхцөлд амьдрах чадвараа алддаггүйг илрүүлжээ. Нүүрстөрөгч, гелийн, шингэн агаарын температурт бактерууд амьд үлддэг. Бүр зарим дээд ургамал, шавьж үнэмлэхүй тэгд ойртсон температурыг тэсвэрлэдэг(Гүрбадам ба бусад.1998).

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Биосферийн хил хязгаар, амьдралын орчин

Бүх амьд, амьгүй амьдрах орчинг багтаасан олон бүрэлдэхүүнт нийлмэл тогтолцоо болох амь мандлын хил зааг бодис ба энергийн шилжилтийн биогеохимийн орчлоор нягт харилцан холбоотой хөрс (литосфер), усан мандал (гидросфер), агаар мандал (атмосфер) дахь амьдралын эдүгээ үеийн тархалтаар тодорхойлогдоно. Амь мандлын дээд хил барагцаалбал 10-25км өндөрт оршдог ба энд амьдралын тархалт, суурьшлыг хязгаарлагч гол хүчин зүйл нь нарны хэт ягаан цацраг юм.

Озоны давхаргаас цааш нэвтрэх бараг бүх бүх амьд биес мөхнө. Амьд бие махбодь усан мандалд 10-11км хүртэл, хөрсөнд шингэн төлөвт усны нэвчилтээс олон талаар хамаарч 7.5км гүнд тохиолддог. Амь мандлын доод хил зааг дунджаар хуурай газарт 2-3км, далайн ёроолд 1-2ом хүрдэг. Амьдрах орчин гэдэг бол амьд бие махбодийг хүрээлэн байгаа түүнтэй шууд харилцан үйлчлэлцдэг байгалийн нэг хэсэг  юм. Өөрөөр хэлбэл бие махбодийг хүрээлэн буй бүх юмс үзэгдэл , амьд бие, махбодийн үржил хөгжил, амьдрах боломж, чадварт шууд буюу дам нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг орчин гэнэ.

Орчны шинж төрх, бүрэлдэхүүн хэсгүүд маш олон янз бөгөөд их хувьсамтгай.амьд бие махбод орчхы хувьсамтгай байдалд өөрийн амьдрал, үйл ажиллагааны байнга зохицуулан амьдарч байдаг. Бие махбодийн энэхүү орчиндоо зохицох чадварыг зохилдлогоо гэж нэрлэдэг. Хүрээлэн буй бүх үзэгдэл юмсаас амьд биеийн амьдралд нөлөөлж байгаа орчны зарим хэсэг юм уу тусгай шинж тэмдгүүдийг орчны хүчин зүйл гэж нэрлэдэг. Орчны xүчин зүйлүүд  үйлчлэлийн шинж төрх, онцлогоороо маш олон янз (Гүрбадам ба бусад.1998).

Усан мандал буюу гидросфер

Усан мандал бол дэлхийн усан шингэн бүрхүүл юм. Ус бол биосферийн хамгийн чухал бүтэц бөгөөд амьд бие махбодийн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийн нэг мөн. Усан мандлын үндсэн хэсэг дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн бараг 70%-ийг эзлэх далайд хамаарна. Усан мандал буюу амьдралын анхдагч орчин болох  ус хэд хэдэн онцлогтой. Тухайлбал: нягтшил, даралт их: хүчилтөрөгчийн хүрэлцээ харьцангуй бага: гэрлийн цацрагийг сайн шингээдэг зэрэг шинжүүд багтана.

Усан орчны үндсэн шинжийн нэг бол түүний нягтшил бөгөөд тэр нь усны амьтдын хөдлөх явах , усны янз бүрийн гүн дэх даралтыг тодорхойлох хүчин зүйл мөн. Даралт нь амьд бие махбодийн тулгуурлах гол нөхцөлийг хангаж өгдөг. Энэ нь хэлхээ ясны хөгжлөөр дорой биед бүр ч чухал. Усан орчны гол онцлогийн нэг нь хүчилтөрөгч ба температурын горим юм (Гүрбадам ба бусад.1998).

Чулуун мандал буюу литосфер

Литосфер буюу хөрс бол дэлхийн бөмбөрцгийн хатуу бүрхэвч хуяг юм. Дэлхийн гүн рүү амьд бие махбодууд бага зайд нэвтэрч оршино. Хөрсөнд үхсэн ургамал, амьтны үлдэгдлээс үүсэх эрдэс давс, органик бодис их хуримтлагдах нь эцсийн дүнд хөрс амьдралаар баялаг байхнөхцөхлийг бүрдүүлнэ. Хөрсний хэв шинж, орон нутгийн хотгор гүдгэрийн байдал нь амьтдын хөдөлгөөний онцлогт нөлөөлнө (Гүрбадам ба бусад.1998).

Агаар мандал буюу атмосфер

Атмосфер буюу агаар  мандал бол дэлхийн бөмбөрцгийн хий хэлбэрийн бүрхүүл юм. Хэдийгээр түүнд өвөрмөц бие махбодууд тогтмол суурьшаагүй ч амьсгалд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийг ургатал, хуурай газрын амьтад агаарын орчноос авч, түүнтэй шууд харилцаа холбоонд ордог. Агаар хуурай газрын орчим амьд бие махбод улиран хувьсах хөгжлийнхөө явцад усан орчноос хожуу ашиглах болжээ. Энэ бол усан орчноос илүү нарийн нийлмэл орчин юм. Агаарын нягтшил бага байдаг нь хөдөлгөөнд үзүүлэх эсэргүүцэл бага байх чухал нөхцөл болдог. Энэ онцлогийг ашиглан хуурай газрын амьтдын дотор улиран хувьсах хөгжлийн явцад  агаарт нисэх чадвар  бий болжээ. Агаарын орчны  харьцангуй бага даралт нь өндөр уулсаар зүйлийн тархалтыг хязгаарлах хүчин зүйл болдог(Гүрбадам ба бусад.1998).   

                                 Зураг 2. Биосферийн хил хязгаар ба амьдралын орчин  

 

Биосферийн эволюци

 

Биосферийн эволюци нь дэлхий дээр амьдрал үүсч хөгжих зайлшгүй чухал нөхцөл болсон амьтай ба амьгүй хүчин зүйлүүдийн хамтын үйлчлэлээр нөхцөлдөнө. Биосферийн эволюцийн асуудлыг одоогийн байдлаар  бүрэн судалж шийдээгүй байна.

М.М.Камшилов (1974) Биосферийн эволюци номондоо эволюцийн үндсэн 4 шатыг ялгасан. Үүнд:

1.    3миллиард жилийн өмнөх эхэлж Кембрийн галавт дууссан биохимийн      эволюцийн шат.

2.    Бидний үе хүртэл 500 сая жил үргэлжилсэн морфо-физиологийн дэвшлийн шат.

3.    Шавьж гарсан үе ( 250 сая жилийн өмнө)-ээс эхэлсэн сэтгэцийн эволюцийн шат.

4.    Хүний нийгэм үүсч хөгжисөнтэй холбоотой сүүлийн 500000 жил үргэлжилж байгаа ухамсрын эволюцийн шат. Үүнтэйгээ холбоотойгоор биосферийн эволюцийг 3 шатаар явагдсан гэж үзжээ.

·         I шатанд- биосфер хэлбэржиж биологийн бодисын эргэлт үүссэн.

·         II шатанд- олон эст амьтан үүссэнээр амьдрал нарийн нийлмэл болов.

III шатанд-хүний

·         нийгэм үүсч аж эхуй эдийн засгийн үйл ажиллагаа нь биосфер (ноосфер)-ийн эволюцид илүү их нөлөөлөх болжээ ( Георгиевский А.Б, 2004).

 

3 жилийн өмнөх эхэлж Кембрийн галавт дууссан биохимийн

эволюцийн шат:

3 миллиард жилийн өмнө манган, төмрийн хүдэр, фосфорын орд, хүхрийн хурдас тогтож эхэлжээ. Анхны бичил биетэн блох хүрэн ягаан болон ногоон бактери, дараа нь хөх ногоон замаг нүүрсхүчлийн хийг шингээж молекул байдалтай хүчилтөрөгчийг ялгаруулах болсноор дэлхийн гадуур озонон давхраа тогтов. Озонон давхраа үүссэн нь амьд биеийг хөнөөдөг нарны хэт ягаан туяаны хамгаалалт больж улмаар амьдрал уснаас гарч, хуурай газар дээр тархах нөхцөл бүрдүүлсэн байна (Шагдарсүрэн О.1987).

 

 

Бидний үе хүртэл 500 сая жил үргэлжилсэн морфо-физиологийн дэвшлийн               шат:

Дэвшлийн шат буюу ароморфоз гэдэг бол бие махбодын бүтэц, амьдралын үйл               ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлж, дэвшилт хөгжлийн цаашдын бололцоог олгодог амьтны бүтэц, үйл ажиллагааны ерөнхий ач холбогдол бүхий олон талын хувьслыг хэлнэ. Эдгээр хувьсал нь зөвхөн ганц нэг муу нөхцөлд барахгүй, орчны олон янзын тохиромжгүй нөхцөлд амьтанд ашигтай байдаг тул ерөнхий ач холбогдолтой гэж үзжээ.  Энд ароморфозын олон тал оршино. Амьтанд байгаа ароморфоз бол биеийн бодисын солилцоотой холбоотой, түүнийг нэмэгдүүлж өгдөг бүх эрхтний системд гарах хувьслууд юм. Тийм хувьслуудад төв мэдрэлийн систем, мэдрэх эрхтэн,  цусны эргэлтийн эрхтэн, хоол боловсруулах эрхтэнд гарсан хувьсал хамрагдахаас гадна бас хоол тэжээлийн чанар, хэмжээнд нөлөөлж, амьдралын үйлийг дээшлүүлэх үүрэгтэй довтлох, хамгаалах, хөдлөх эрхтнүүдэд гарсан өөрчлөлт бас орно (Даваа Н.1967).

 

 

 

Хүний нийгэм үүсч хөгжисөнтэй холбоотой сүүлийн 500000 жил үргэлжилж байгаа ухамсрын эволюцийн шат:

 

 

Шинжлэх ухаан дэвшлийн эрин үед дэлхий дахинд болж байгаа амьдралын бүх үйл явцын тухай мэдлэг онцгой ач холбогдолтой болжээ. Одоо дэлхийг хүрээлсэн бүрхүүл мандалтай нь цуг сансраас харж судлах боломжтой боллоо. Дэлхийн хүн амын түргэн өсөлт хүнс тэжээлийн шинэ шинэ нөөц бололцоог эрэх, илрүүлэн ашиглахыг шаардаж байна. Аж үйлдвэр тээврийн хэрэгслийн хорт хаягдлаас зөвхөн амьд биесийг хамгаалах төдийгүй ус, агаар мандал, хөрсийг цэвэр ариун байлгах асуудал гарч ирлээ. Ийм учраас дэлхий дээрх бодисын эргэлтэд амьд байгалийн гүйцэтгэх үүрэг оролцоог сайн мэдэх явдал зайлшгүй хэрэгтэй. Амьд байгальд энерги хадгалах, хувиргаж дамжуулах ач холбогдлыг тодорхойлох нь хамгийн гол асуудал болж байна. Манай гаригийн амьдралын бүтэц, түүний тогтворт чанарыг мэдэх нь бүрч чухал юм (Шагдарсүрэн О.1987).

 

 

                                         Биосферийн  эволюцийн явагдсан I шат

 

Бодисын эргэлт: Манай гаригийн нийт биомассын амьдралын үйл ажиллагаатай холбоотой биологийн үндсэн бодисын эргэлт нь биосферийг бүрдүүлээд зогсохгүй түүний бүрэн бүтэн тогтвортой байдлыг тодорхойлон хангаж байдаг. Ногоон ургамал нарны гэрлийн энергийг шингээж амьгүй бодисоос манай дэлхийн амьтан, ногоон биш ургамалд хэрэгтэй анхдагч бүтээгдэхүүн ургамлын органик бодисыг бүтээдэг. Амьтан  анхдагч бүтээгдэхүүн буюу ургамлыг өөрийн бие махбод буюу хоёрдогч бүтээгдэхүүн болгон хувиргана. Харин бактери, мөөг анхдагч бүтээгдэхүүн болох ургамал, хоёрдогч бүтээгдэхүүн амьтны бие цогцсыг задалж эрдэс бодис болгоно (Шагдарсүрэн О.1987).

 

Нарны энерги ногоон ургамлын хлорофилл хоёр дэлхий дээрх амьдралыг хангагч биологийн эргэлттэй холбоотой буюу түүнд түшиглэж байдаг. Аль ч биогеоценозод янз бүрийн зүйлийн популяциудын хоорондын харилцаа холбоо ихээхэн нарийн төвөгтэй бөгөөд зөрчилтэй байдаг. Ургамал амьтан, гэрэл, ус, дулаан, агаар, химийн элемент зэрэг орчин тойрныхоо амьгүй байгальтай болон өөр хоорондоо тэжээлийн гинжин холбоогоор хэлхэлдэж байнга бодисын солилцоотой байхын зэрэгцээ тэд тухайн биогеоценозод болон нийт биосферийн бодисын эргэлтэд оролцдог.   Амьд биеийн найрлагад оролцдог ус болон бүх химийн элемент биосферийн дотор цаг үргэлж эргэлтэнд орж байдаг. Энэ үйл ажиллагаа олон сая жил үргэлжилж байна (Шагдарсүрэн О.1987).

  Манай гариг дээрх бодисын эргэлтэд амьд бодис буюу биомасс нь хийжүүлэх, бөөгнөрүүлэх, исэлдэн-ангижруулах, биохимийн зэрэг биогеохимийн үйл ажиллагааны үүрэг гүйцэтгэнэ. Бодисын эргэлтэнд хүний үйл ажиллагааны үүрэг буюу  химийн элементийг үйлдвэрт оруулах, гаргах эргэлт онцгой байр эзлэх болов. Биосферийн бодисын эргэлтэнд нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүчилтөрөгч, хүхэр зэрэг органик бодисын найрлагад оролцдог бүх элемент хамаарагдана. Элемент амьгүй байгалиас ургамалд ургамлаас амьтан, хүнд шилжин дамжина. Атом ийнхүү хэдэн сая зуун жилийн турш нэг амьд биеэс нөгөөд шилжин амьдралын эргэлтэнд оролцож ирснийг изотопын тухай орчин үеийн мэдээ баримт нотолж байна (Шагдарсүрэн О.1987).                              

                     

 

 

Биосферийн  эволюцийн явагдсан III шат

Биосферийн биомассын нэг хэсэг болдог хүн төрөлхтөн урт удаан хугацаанд орчин тойрныхоо байгалийн шууд хамааралд байлаа. Хүний тархи хөгжхийн хэрээр хүн төрөлхтөн дэлхий дээрх эволюци хөгжлийн лут их хүчин зүйл болон хувирсан юм. Хүн механик, цахилгаан, атомын зэрэг энергийн янз бүрийн хэлбэрийг эзэмших болсон нь газар, дэлхий дээр атомын биоген шилжилтийг ихээхэн хурдасгах бололцоо олгожээ. Хүний ажиллагаагаар биосферийн атомын шилжилтэнд оролцох элементйн тоо улам бүр нэмэгдсээр байна (Шагдарсүрэн О.1987).

Асар их хүчин чадалт энерги, техник эзэмшсэн хүн төрөлхтөн биосферийн доторх үйл явцыг өөрчлөгч хамгийн гол хүч болов. Академич В.И.Вернадский биосферийн тухай сургаалдаа хүн төрөлхтөн одоо дэлхийн шинэ бүрхүүл буюу давхраа болох ноосфер-оюун мандлыг бий болголоо гэжээ. Биосфер дотор хүн төрөлхтний биомасс харьцангуй бага боловч үйл ажиллагаа нь асар өргөн юм (Шагдарсүрэн О.1987).

Үр дүн

Манай гариг дээрх амьдралын бүтцийн төвшин биосфер буюу амь мандалтай танилцлаа. Амьд биеийн үйл ажиллагаа дэлхийн гадар бүрхэвч агаар мандлыг ихээхэн өөрчилсөн цаашид өөрчилсөөр байна. Эволюцийн явцад манай дэлхий дээр амьд биес оршсон онцгой бүрхэвч амь мандал үүсэн  тогтжээ. Биосферийн доторх хуурай газар, далайн гадарга дээр, чулуун мандал-агаар мандал, усан  мандал-агаар мандал, усан мандал-чулуун мандлын заагаар амьд бодисын хамгийн их нягтралтай байдаг. Агаар мандлын дээд давхраа өөд, усан мандал ба чулуун мандлын гүн руу ахих тутам амьдрал улам багасна. Ногоон ургамлын амьдралын үйл ажиллагаа биомассын хуримтлалыг нөхцөлдүүлэх үндсэн хүчин зүйл болдог. Биосферийн хамгийн их өөрчлөлт дэлхийд хүн үүссэнээс хүйших үед болжээ. Үйлдвэр шинжлэх ухаан техникийн өрнүүн хөгжил геологийн түүхэн бага хугацаанд биосфер дахь элементийн биогенийн шилжилтийг ихээхэн хурдасгалаа. Хүн ургамал, амьтны хэдэн арван мянган үүлдэр удмыг бий болгох, хүний шууд, дам үйл ажиллагаа байгаль дахь зүйлийн эволюци хөгжлийг түргэсгэж органик ертөнц, байгаль орчныг өөрчилж байна.

 

Дүгнэлт

Биосфер буюу амь мандал бол дэлхийн бөмбөрцгийн амьдрал тархсан бүрхэвч юм. Амьдрал үүссэн үеэс л биосфер хэлбэржин тогтож өдгөөг хүртэл өөрчлөгдөн хөгжиж иржээ.  

Биосферийн  эволюций үндсэн 4шатыг ялгасан. Үүнд:

1.           3миллиард жилийн өмнөх эхэлж Кембрийн галавт дууссан биохимийн      эволюцийн шат.

2.    Бидний үе хүртэл 500 сая жил үргэлжилсэн морфо-физиологийн дэвшлийн шат.

3.    Шавьж гарсан үе ( 250 сая жилийн өмнө)-ээс эхэлсэн сэтгэцийн эволюцийн шат.

4.    Хүний нийгэм үүсч хөгжисөнтэй холбоотой сүүлийн 500000 жил үргэлжилж байгаа ухамсрын эволюцийн шат.

Мөн амьд мандлын хил зааг, амьдралын орчин нь усан мандал, чулуун мандал, агаар мандал бөгөөд эдгээр орчинд амьд биесүүд нь харилцан адилгүй тархан амьдарч байдаг байна.

Ном зүй

1.    Георгиевский А,Б.2004*Дарвинизм*.УБ.Өнгөт од.х.164-165

2.    Гүрбадам А.,Пүрэвдорж И.,Сумъяа Д.ба бусад.1998.*Биологи*.

УБ.х.220-229

3.    Шагдарсүрэн О.1987.*Ерөнхий биологи *.УБ.Улсын хэвлэлийн газар.х.274-229

4.    Даваа Н.1967.*Хөвчтөн амьтны түүхэн хөгжлийн тойм*.УБ.Улсын хэвлэлийн газар.х.157-158

5.   

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл үлдээх

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Биосферийн эволюцийн тухай

Найзууд




:-)
 
xaax